- Giá thành
(가격) -
₩125,300 ~
₮298,333 ~
- Thời lượng bài giảng(강의시간):
- Số thứ tự bài giảng(강의회차):
- Thời hạn(수강기간): 90일
- Loại hình TOPIK(TOPIK 종류): TOPIK II
- Mục tiêu TOPIK(목표등급): 3급,4급,5급,6급
- File giáo trình(교재): PDF Download.
Nội dung khóa học(강의내용) | Giáo trình tốn phí(유료 교재) | Số thứ tự bài giảng(강의회차) | Đánh giá khóa học(수강후기) |
Nội dung khóa học(강의내용)
Топик бичих хэсэг нь ганцаараа бэлдэхэд хамгийн хэцүү хэсэг юм.
Сонсох болон унших хэсэг хариулт нь тодорхой байдаг боловч бичих шалгалтын хариулт нь олон төрөл байж болно. 51, 52-р асуултын хувьд нэг асуулт нь 5 оноо байдаг ч нэг үсгийн ялгаанаас 0-5 хүртэл өөр оноо авах магадлалтай. Тиймээс өмнөх шалгалтын асуултаар бэлдлээ ч яг тодорхой оноог мэдэх боломжгүй. Эргэн тойрны багшаасаа асуулаа ч тодорхой оноог мэдэх боломжгүй. Солонгос хэлний багш байлаа ч бичих хэсгийн үнэлгээний мэргэжилтэн биш учраас оноо тавих хэмжүүрийг мэдэхгүй юм.
Эрдэнэчимэг багш болон бичих шалгалтын мэргэжилтэн солонгос багшийн хамтын ажиллагаа
Энэхүү хичээл нь Эрдэнэчимэг багшийн бичих хэсгийн хичээл болон солонгос багшийн үнэлгээ, зөвлөгөөний хэв маягаар явагдана. Бичих хэсгийн оноо авах стратеги, асуулт тус бүрийн хариулах аргыг сурсныхаа дараа 53,54-р асуултад хариулж үзнэ. Та бүхний бичсэн хариултыг солонгос багш шалгаж оноо тавиад алдсан хэсгийг засаж өгнө. Энэ бол бичих шалгалтын 53,54-р асуултад бэлдэх хамгийн шилдэг арга юм.
Онцлог/ Давуу тал
- Топик шалгалтын бичих хэсгийн best tip
- Best tip-үүдийг ашиглан асуултад хариулах
- Бичих хэсгийн оноо авах ба стратеги
- Бичих хэсгийн үнэлгээний стандартын тайлбар
- Бичих хэсгийн 53,54 дүгээр асуулт болон солонгос мэргэжилтний зөвлөгөө өгөх үйлчилгээ
Ийм хүмүүст хэрэгтэй
3,4-р түвшнийг зорьж байгаа бол бичих хэсгийг давтахаас илүү сонсох, унших хэсгээ хичээнгүйлэн хийгээд оноогоо дээшлүүлэх нь илүү үр дүнтэй. Гэвч 5,6-р түвшнийг зорьж байгаа бол бичих хэсгээс сайн оноо авах хэрэгтэй.
- Топик 5,6-р түвшнийг зорьж байгаа хүмүүс
- Сонсох,уншихын онооноос бичих оноо нь бага хүмүүс
- 3,4-р түвшнийг зорьж байгаа ч бичих хэсгийг сайн сурахыг хүсэж байгаа хүмүүс
Хичээлээ ингэж хийгээд үзээрэй
- Хичээл нь асуултын төрлийн дагуу бичих хэсгийн 51/52-р асуулт болон 53 дугаар асуулт, 54 дүгээр асуулт гэсэн 3 хичээлээс бүрдэнэ.
- Хичээл эхлүүлэхийнхээ өмнө гарын авлагаа нэг уншаад үзээрэй
- Хичээлийн бичлэг нь компьютер болон утсаар үзэх боломжтой.
- Сайн ойлгохгүй байгаа хэсгээ давтан үзэж болох бөгөөд зогсоогоод гарын авлагатайгаа хамтад нь хийж болно.
- Хичээл нь асуултын төрлийн танилцуулга - best tip - өмнөх шалгалтуудын асуулт дээр ажиллах - орж ирэх магадлал өндөр жишиг асуултуудад хариулах гэсэн дараалалтай.
- Хичээлээ сонссоны дараа бэлдсэн pdf файлыг татаж аваад хийгээрэй. Ажиллах дасгал ажил нь 53 дугаар асуултын 3 асуулт, 54 дүгээр асуултын 2 асуулт байгаа.
- Зөвлөх үйлчилгээ нь 90 хоногийн турш хэрэглэж болно. Нэг дор 5 асуултдаа хариулалгүй нэг нэгээр нь хариулаад явуулж болно.
- Хариултаа бичсэнийхээ дараа скайнердах юм уу зургийг нь аваад writing@talkinkorea.com руу илгээхэд болно.
- Илүү тодорхой агуулгыг pdf файлаас хараарай.
Giáo trình tốn phí(유료 교재)
Số thứ tự bài giảng(강의회차)
Số thứ tự(회차) | Tiêu đề tiết học(강의명) |
Thời lượng (강의시간) |
---|---|---|
제1회 |
쓰기 Төрөл 1. Бичвэрийн агуулгад тохируулан хоосон зайг нөхөх
● 강의시간 : 76:39
|
76:39 |
제2회 |
쓰기 Төрөл 2. Дунд шатны тайлбар эх бичих
● 강의시간 : 84:40
|
84:40 |
제3회 |
쓰기 Төрөл 3. Дээд шатны эсээ бичих
● 강의시간 : 75:00
|
75:00 |
제4회 |
Зөвлөгөөний дасгал ажил(татаж авах)
● 강의시간 :
|
Đánh giá khóa học(수강후기) : 1
- 1022****, 2024-07-13 21:32:02
- mash oilgomjtoi zaadag yum bn